УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх зодуулжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх зодуулжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь насанд халдахаар завдсан хэрэг өчигдөр/2018.11.17/ шөнө гарчээ. Тэрбээр “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” сошиал хуудаснаа мэдэгдсэн байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас лавлахад “Ийм хэрэг болсон нь үнэн. Би гурван цагийн өмнө л мэдлээ. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд холбогдох үзлэг, шинжилгээг хийлгэж байна” гэв.
Нэгэнт эрхэм гишүүн хуулийн байгууллагад хандсан бол учир шалтгааныг тодруулах байх. Гэвч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбатыг “Засгийн газар нь ч огцоръё. УИХ нь ч таръя. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсэг цуглуулна. Дэмжиж байгаа гишүүд миний бланк дээр гарын үсэг зураарай гэж уриалж байна. Тоглоомоо булаацалдаад хоорондоо зодолдож байгаа хоёр хүүхдийг аав нь хонгон дээр нь шавхуурдаад өгөхөөр хоёулаа чимээгүй болдог. УИХ, Засгийн газар хоёрт ард түмэн шавхуур өгөх цаг нь болжээ.

ЖДҮ-ийн хэргийг шүүмжилснийхээ Бодит зарчим, үнэн байдлыг нь хэлэхээр барьж хорино, хэрэг үүсгэнэ гэдэг болчихсон байна. 1937 он эргээд ирж байгаа юм уу? Энэ арай дэндлээ” гэсэн хатуу мэдэгдлийг чуулганы танхимаас хийсний маргааш ийм үйл явдал болсон нь улс төртэй холбож хардахаас аргагүйд хүргэж буй бололтой.

АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭС ҮНЭТЭЙ ГЭЖ ҮҮ❓‼️ӨЧИГДӨР ШӨНӨ УИХ-ЫН ГИШҮҮН МИНИЙ ЗӨВЛӨХИЙГ ГЭРТЭЭ…

Posted by Munkhbat Jamiyan Ж.Мөнхбат on Sunday, November 18, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
21
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж