1919.11.22 Монголын автономитыг устгах тухай Хятадын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
1921.11.24 НТХ-ны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө. Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэв. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ. Хуралд Б.Данзан үг хэлж, МАХН-ын төв хорооноос тус хуралд явуулсан бичгийг хурлынханд танилцуулав.
1925.11.19 БНМАУ-ын IV бага хурал хуралдав.
1925.11.25 Хянан байцаах яамыг байгуулжээ.
-Ц.Дамбадорж, Б.Цэрэндорж нарын шаардлагын дагуу Э.Ринчино, К. Баторун нарын үйл ажиллагааг Коминтернийн ГХ-оос шалгасан бөгөөд Э.Ринчиног Монголын дотоод хэрэгт цаашид оролцуулах шаардлагагүй хэмээн дүгнэж, тусгай тогтоол гаргажээ.
1934.11.20 БНМАУ-ын VII их хурал хуралдав. 288 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “Шашныг төрөөс тусгаарлах тухай” хууль гаргажээ.
1974.11.25 “БНМАУ-ын хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа уг цолыг хүртээв.
1978.11.25 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар “Байнгын худалдааны нийлүүлэлтийн аргыг өөрчлөх тухай хэлэлцээрийн протокол”-д Улаанбаатар хотоо гарын үсэг зурав.
1990.11.19-26 БНМАУ-ын БЯ-ны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991-1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.
1990.11.20-26 Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.
1998.11.24 Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хуралдаанаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилов.
2005.11.25 НҮБ-ын ЮНЕСКО-ын ерөнхий гүйцэтгэгч Сун Пухуанаас НҮБ-ын ЮНЕСКО-д байнгын суух төлөөлөгчийн орлогч Ма Яншөн болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл нар “Монгол үндэстний уртын дуу”-г “Дэлхийн соёлын өвийн төлөөлөгч” мөн хэмээх гэрчилгээг зарлан тунхаглав.
2006.11.20 ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтын авто замаар тээвэрлэж буй экспорт, импортын барааны нийт хэмжээ нь 50 250 000 тн-д хүрч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 15.26 хувиар нэмэгдсэн нь Монгол-Хятад хоёр улсын харилцаа дахь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
2009.11.24 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, шилдэг бүтээл туурвисан Б.Батбаяр, Б. Мөнхболд нарт Төрийн соёрхол хүртээв.
2014.11.21 Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдаар Ч. Сайханбилэг томилогдов.
2014.11.23 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, физикч, академич Х.Намсрайд төрийн дээд шагнал-Чингис хаан одон хүртээв.
2016.11.19 Монгол Улсын Үндэсний номын санг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.