U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө барилдана

U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө барилдана

Румыны Бухарест хотод болж буй чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.11.18/ өндөрлөнө. Бага дэлхийн аварга гэгддэг энэхүү тэмцээнд 50 орны бөхчүүд оролцож байгаагаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан болон Б.Батзориг, Ц.Хосбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Өнөө шөнө эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдааан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд спортын мастер Г.Ганхуяг хүрэл медалын төлөө барилдахаар шалгаран үлдсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, Румыны М.Палахиаг 8:6-аар, шөвгийн наймд АНУ-ын бөх Майлз Мартингыг 8:6-аар ялж хагас шигшээд шалгарсан ч Ираны Камран Гасемпуртад 4:0-оор ялагдсан.

Г.Ганхуяг өнөө шөнө Герман, Туркийн бөхчүүдийн аль хожсонтой нь хүрэл медалийн төлөө барилдана.

Мөн 61 кг-д Ц.Чинзориг, 92 кг-д Ч.Алтангэрэл нар дагах барилдаан хийхээр боллоо.

Өнөө шөнө таван жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанууд болох бөгөөд шигшээ барилдаанд ОХУ-ын дөрөв, АНУ-ын хоёр, Гүрж, Иран, Азарбайжаны нэг нэг бөхчүүд үлдсэн байна.

Барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org шууд дамжуулна.

Эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөсөн бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Ц.Намууцэцэг, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн.

61 кг: Ц.Чинзориг ОХУ-ын бөх Магомедрасул Идрисовт ялагдсан ч дагах барилдаан хийхээр боллоо. Идрисов алтан медалийн төлөө барилдана. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж