Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХI.19 – 2018.ХI.25/

Хуучирсан мэдээ: 2018.11.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХI.19 – 2018.ХI.25/

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХI.19 – 2018.ХI.25/

ХОНЬ

Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээх болно. Ялангуяа материаллаг зүйлстэй холбоотой асуудалд та маш азтай байна хэмээн гараг эрхэс хэлж байна. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөд, гэр бүл, хамаатныхаа хүмүүстэй уулзах болно. Долоо хоногийн эхээр гэр бүл болон бизнесийн асуудлаа шийдвэрлэхэд таатай үе байх болно. Энэ долоо хоногт та урьдчилан төлөвлөөгүй, санаанд оромгүй худалдан авалтуудыг хийх болно. Тиймээс мөнгө, санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулаарай. Хэрвээ танд шүүх, цагдаатай холбоотой төвөгтэй асуудлууд үүссэн бол энэ долоо хоног шийдвэрлэх таатай үе байх болно.

ҮХЭР

Энэ долоо хоногт чухал яриа хэлэлцээр өрнүүлэхэд таатай байх болно. Харин санхүү мөнгө, шүүх цагдаатай холбоотой асуудалд таагүй долоо хоног байх юм. Эргэн тойрныхоо хүмүүсээс их зүйлийг хүсэн хүлээхгүй байвал сэтгэл санааны хувьд тогтвортой долоо хоног байх болно. Залуу эмэгтэй хүн, эсвэл хүүхэдтэй холбоотой төвөгтэй асуудал байгаа бол энэ долоо хоногт шийдэгдэх магадлал өндөр. Аялал зугаалгаар явахад тохиромжгүй. Хайр дурлалын амьдрал тань илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм болох болно.

ИХЭР

Хувийн эсвэл ажил мэргэжилтэй холбоотой харилцаанд маргаан гарах магадлалтай тул сэтгэл хөдлөлөө аль болох тогтвортой байлган, тэвчээртэй байж асуудлаас сэргийлээрэй. Ялангуяа гутранги үзэлтэй, сөрөг хандлагатай хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй. Энэ долоо хоног ихрийн ордныхны хувьд ажил ихтэй, завгүй өнгөрөх болно. Мөнгө санхүүтэй холбоотой таатай мэдээг дуулах төдийгүй санхүүгийн чухал асуудалд таныг азын тэнгэр ивээх болно.

МЭЛХИЙ

Энэ долоо хоног таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Ажил мэргэжил, хичээл сургуультай холбоотой үйл явдлууд сайнаар өрнөнө. Харин аливаад хэт их найдлага тавихаас сэргийлээрэй. Энэ нь таны урмыг хугалахаас өөр үр дүнд хүргэхгүй. Бусдад өгсөн амлалтуудаа сайн санаж, биелүүлэхийг хичээгээрэй. Хайр дурлал, хувийн харилцаатай холбоотой маргаантай асуудал гарч ирж болзошгүй. Тиймээс ухаалаг байж, асуудлыг аль болох бодитой үнэлэхийг хичээгээрэй.

АРСЛАН

Санхүү, мөнгөний хувьд таатай, сайн мэдээгээр баялаг долоо хоног байх болно. Харин зарим зүйл төлөвлөсөн ёсоор тань явахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Үүний оронд асуудалдаа дүн шинжилгээ хийж, алдаанаасаа суралцаарай. Бичиг баримт, гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлууд гарч ирж магадгүй ч, эцэст нь сайнаар шийдэгдэх болно. Мөн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сайтар хангахыг хичээгээрэй. Чухал, үнэ цэнтэй хэмээн боддог зүйлсээ хойш тавих хэрэггүй. Ялангуяа гэр бүл, ойр дотнын хүмүүстээ цаг зав гаргаж, дуртай зүйлсээ хамтдаа хийгээрэй.

ОХИН

. Хайр дурлал, хувийн харилцаатай холбоотой асуудлуудаас эерэг зүйлсийг хүсэн хүлээж болно. Ирээдүйд хэрэгжүүлэх чухал төлөвлөгөөгөө энэ долоо хоногт багтааж гаргахыг хичээгээрэй. Санхүү мөнгөний хувьд хүндхэн асуудалтай тулгарах болно. Энэ асуудал нь ихэнхдээ гэр оронтой холбоотой, засварлаж янзлах зүйлээс үүдэлтэй байх юм. Аяллаар явах болон жолоо барих үедээ анхаарал болгоомжтой байж, бүх зүйлсийг дүрмийн дагуу хийхийг хичээгээрэй. Эмэгтэй хүмүүстэй холбоотой таагүй асуудлууд гарч ирж магадгүй ч эдгээрийг  түр зуурын зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, асуудалд тайван, хүлээцтэй хандаарай.

ЖИНЛҮҮР

Олны хэл ам, атаархлаас зайгаа барихын тулд хэт нээлттэй байхаас болгоомжлоорой. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд тань ахиц дэвшил гарч, аз жаргалаар бялхах болно. Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай энэ долоо хоногт нухацтай бодож үзээрэй. Хууль, шүүхтэй холбоотой асуудал эергээр шийдэгдэх болно. Ялангуяа эд материалтай холбоотой асуудлууд сайнаар эргэнэ. Их хэмжээний мөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийхэд таатай долоо хоног байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг чадах чинээгээрээ хайрлан халамжилж, өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлээрэй.

ХИЛЭНЦ

Эрэгтэй хүнтэй холбоотой гэнэтийн үйл явдлууд ар араасаа хөврөх болно. Хайр дурлал, гэр бүлийн харилцаандаа ахиц гаргахын тулд илүү нээлттэй, чөлөөтэй байхыг хичээгээрэй. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлууд танд таатай байдлаар шийдэгдэх болно. Түүнчлэн санаанд оромгүй эх үүсвэрээс мөнгө хүлээн авч болох юм. Чухал бичиг баримтын асуудлууддаа анхааралтай, хянамгай байх хэрэгтэйг санаарай. Эрүүл мэндийн асуудал байгаа бол түүнийг үл ойшоож хэрхэвч болохгүй шүү. Эрүүл мэнддээ тодорхой хэмжээний мөнгө зарцуулах шаардлага тулгарсан бол бүү эргэлзээрэй. Энэ бол таны ирээдүйдээ хийх чухал хөрөнгө оруулалт гэдгийг санаарай.

НУМ

Эмэгтэй хүмүүстэй холбоотой аливаа асуудалд хянамгай, няхуур хандахыг хичээгээрэй. Учир нь тэдний гаргасан ямар нэгэн шийдвэр таны хувийн амьдрал болон ажилд тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай цаг хугацааг зарцуулж, оюун санаагаа сайтар төлөвлөөрэй. Аялал зугаалгаар явахад тохиромжгүй. Харин эрүүл мэндийн асуудлаа үргэлж тэргүүнд тавьж байхыг хичээгээрэй. Санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тань сайнаар шийдэгдэх болно.

МАТАР

Санхүүгийн санаа зовсон асуудлууд гарч ирж болзошгүй. Мөн хэн нэгэн таныг өөрийн дураар ашиглаж, хүссэн зүйлээ хийлгэхийг оролдож байгаа мэдсэн бол нэн даруй зогсоох арга хэмжээ аваарай. Асуудлын  шийдэл олдохгүй байсан ч бууж өгөлгүйгээр гарц гаргалгааг нь уйгагүй хайх хэрэгтэй гэдгийг санаарай. Харин хувийн амьдрал тань итгэлцэл, хайраар дүүрэн эерэг долоо хоног байх болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарч, эрсдэлтэй зүйлс хийхээс зайлсхийгээрэй.

ХУМХ

Олон шинэ хүмүүстэй танилцаж, эрч хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр та ирээдүйг өөрөөр харж эхлэх болно. Ажил мэргэжилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд азын тэнгэр таныг харамгүй ивээх болно. Хэн нэгэн таныг гомдоох, урмыг тань хугалах үг хэлсэн ч тэвчээртэй, өөртөө итгэлтэй байгаарай. Санхүү мөнгөний асуудлын хувьд хэт их зарлага гаргахаас сэргийлж, хэрэгцээгүй худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Мөн амьдралд тань ихээхэн өөрчлөлт, ахиц дэвшлийг авчрах ажлын саналыг хүлээн авч магадгүй.

ЗАГАС

Энэ долоо хоног таны хувь эрч хүч, урам зоригоор дүүрэн долоо хоног байх болно. Ажил, хичээлтэй холбоотой магтаал, сайн сайхан зүйлсийг ихээр сонсох болно. Хэрвээ та ямар нэг зүйлийг зарахыг хичээж байгаа бол худалдаа наймаанд азтай байх болно. Харин долоо хоногийн сүүлээр аялал зугаалгаар явж, агаар салхинд гарахыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд тань маргаантай асуудлууд гарч ирж болзошгүй тул та аль болох тэвчээртэй, асуудалд ул суурьтай хандах хэрэгтэйг санаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж