Цалингүй найман жил ажилласан мужийн захирагч

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Цалингүй найман жил ажилласан мужийн захирагч

Цалингүй найман жил ажилласан мужийн захирагч

Нигер улсын баруун өмнөд хэсэгт оршдог Осун мужийн захирагч Рауф Арегбесола найман жилийн турш энэхүү албан тушаалыг хашихдаа ганц ч удаа цалин аваагүй байна.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммед Бухаригийн хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд мужийн захирагч нар болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалин, хөрөнгийн тухай мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна. Нийт 15 мужтай тус улсын мужийн захирагчид цалингаасаа гадна янз бүрийн аргаар улсын төсвөөс их хэмжээний мөнгө завшсан нь үүгээр харагдсан юм.

Тухайлбал, хоёр мужийн захирагчийг 12-14 жил хорих шийдвэрийг гаргасан байна. Тэдний нэг нь Тараба мужийн захирагч Ниаме бөгөөд найман жилийн турш энэ албыг хашихдаа өөрийн дансандаа 12.2 сая ам.долларыг хураасан байсан бол нөгөөх нь улсын төсвөөс 8.5 сая ам.долларыг завшсан Плату мужийн захирагч Дарие юм.

Харин Осун мужийн захирагч Рауф Арегбесола алба хашсан найман жилийнхээ турш ганц ч удаа цалин аваагүй байсан нь олны анхаарлыг татаж, түүнийг тайлбар хийхийг хүсжээ. Тэрбээр, “Машины түлш, амьдрах байр, өдрийн хоолны мөнгийг улсаас гаргадаг учраас надад цалин авах шаардлага гараагүй. Нигерт ч, ер нь дэлхийн аль ч улсад миний нэр дээр хадгаламжийн данс байхгүй. Надад байгаа хөрөнгө гэвэл мужийн захирагч болохоосоо өмнөхөн өөрийн гараар барьсан бяцхан байшин л юм” гэжээ.

Тэрбээр энэ сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгснөөр түүний орлогч Алхажи Оетола гэх хүн Осун мужийн дараагийн захирагч болох юм. “Надад дахиад энэ албан тушаалыг хаших дөрвөн жилийн хугацаа байвал би өмнө нь хийж байсан зүйлсээ л хийх болно. Өөр юуг ч өөрчилнө хэмээн амлаж чадахгүй” гэв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж