Улсын хэмжээнд 2018 оны эхний аравдугаар сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3295-аар, амьд төрсөн хүүхэд 3328-аар нэмэгдсэн байна. Энэ оны аравдугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 286-аар, амьд төрсөн хүүхэд 270-аар нэмэгдсэн байна Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл Эхний аравдугаар сард 865 болж, өмнөх оны мөн үеэс 16-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1088 болж өмнөх оны мөн үеэс 54-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны аравдугаар сард 71 болж өмнөх сараас 32-оор буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний аравдугаар сард 15 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид эхний аравдугаар сард 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2395- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2668-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2179-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 222-оор, вирүст хепатитаар өвчлөгчид 44-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 2137-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 168, тэмбүүгээр өвчлөгчид 48-аар өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байна. Улсын хэмжээнд 2018 оны эхний аравдугаар сард 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.9 мянга-аар өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилах гэмт хэрэг 2054, хулгайн гэмт хэрэг 1139, дээрмийн гэмт хэрэг 485, хөрөнгө завших гэмт хэрэг 146, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 835 –аар өссөн нь голлон нөлөөлжээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2018 оны эхний аравдугаар сард улсын дунджаар 154 болж өмнөх оны мөн үеэс 21-ээр өссөн байна.
Т.НОМИН