Шүлсээ гоожуулж унтдаг зуршлыг дарах зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Шүлсээ гоожуулж унтдаг зуршлыг дарах зөвлөгөө

Шүлсээ гоожуулж унтдаг зуршлыг дарах зөвлөгөө
Illustration Featuring a Man Sleeping on the Train

Тэр бүр ил гаргаж хэлээд байдаггүй ч шүлсээ савируулж унтдаг хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ энэ нь зүгээр нэг тохиолдол биш ямар нэг өвчний шинж тэмдэг эсвэл бие махбод хэвийн биш байгаагийн илрэл байдаг аж. Түүнчлэн шүлсээ гоожуулж унтах нь тодорхой давтамжтай байх нь бий.

ЮУНЫ УЛМААС УНТАХДАА ШҮЛСЭЭ ГООЖУУЛДАГ ВЭ?

Хүнийг унтах үед нүүрний бүх булчин амардаг. Харин шүлсний ялгаралт унтаж байхад ч хэвийн явагдан, аманд хуримтлагдсанаар амаа бага зэрэг ангайж унтаж байгаа үед завжаар асгарч эхэлдэг байна. Шүлс ихээр ялгарах нь хамар битүүрэх болон мэдрэлийн өвчинтэй холбоотой байж болно. Түүнчлэн харвалт болон зарим мэдрэлийн гаралтай өвчний үед шүлсний ялгаралт ихэсдэг.

ҮҮНИЙГ ХЭРХЭН ЗОГСООХ ВЭ?

  1. ХАМРАА ЦЭВЭРЛЭХ

Шүлсээ савируулж унтах гол шалтгаан бол хамар битүүрэх явдал юм. Хамар битүүрсэн үед хүн амаараа агаар амьсгалж эхэлдгийн улмаас шүлсний ялгаралт ихэсдэг байна. Тиймээс унтахын өмнө хамраа цэвэрлэж байвал дэрээ цэвэрхэн авч үлдэх боломжтой юм. Хамрын битүүг арилгахын тулд унтахын өмнө халуун шүршүүрт орох эсвэл хамрын дусаалга хэрэглэж болно.

  2. УНТАХ БАЙРЛАЛАА ӨӨРЧЛӨХ

Доошоо харж унтахын оронд хажуу тийш, эсвэл дээшээ харж унтах нь шүлс гоожихыг зогсоож чадна. Түүнчлэн дээшээ, эсвэл хажуу тийш харж унтах нь нуруунд ч бага ачаалал өгч, таныг бүрэн гүйцэд амраах давуу талтай.

  1. НОЙРОН ДУНД АМЬСГАЛ ТАСАЛДАХ

Нойрон дунд амьсгал тасалдах нь тайван амарч чадахгүй байх, зүүдэндээ явах, өглөө боссоны дараа маш их ядрах үр дагаварт хүргэдэг. Харин хурхирах болон шүлсээ гоожуулах нь нойрон дунд амьсгал тасалдах эмгэгийн гол үүсгэгчид юм. Нойрон дунд амьсгал тасалдах нь түгээмэл тохиолддог ч энэ нь амьсгалын замын ноцтой эмгэг байж болох тул эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Түүнчлэн тамхи татдаг бол тамхиа хаях нь үүнээс салах нэгэн арга юм.

  1. ЖИНГЭЭ ХАСАХ

Унтах үйл явцад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол биеийн жин юм. Илүүдэл жинтэй байх нь нойрон дунд амьсгал тасалдах эмгэгийн шалтгаан байж болно.

  1. УУЖ БАЙГАА ЭМЭЭ НЯГТЛАХ

Зарим эм, тэр дундаа антибиотик шүлс ихээр ялгаруулахад хүргэдэг.

  1. ТОЛГОЙГОО ӨНДӨРЛӨХ

Дэрээ бага зэрэг өндөрлөх нь шүлсний ялгаралтыг багасгахад нөлөөлдөг байна.

  1. ХАГАЛГАА

Хэтэрхий их шүлс ялгаруулах нь мэдрэлтэй холбоотой зарим өвчний шинж тэмдэг байдаг тул шүлсний булчирхайнд хагалгаа хийлгэх тохиолдол байдаг. Гэхдээ юун түрүүнд хагалгааны бус аргаар өвчнийг эдгээхийг хичээх хэрэгтэй.

Эх сурвалж: Brightside.me

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж