Монголчууд бид энэ долоо хоногт зургаан өдөр ажиллаа. Учир нь, Монгол бахархлын өдөр өнгөрсөн долоо хоногт пүрэв гаригт тохиосон учраас Засгийн газраас баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гаригт /2018.11.17/ шилжүүлэн дөрвөн хоног амарсан.
Таван өдөр ажиллаж, хоёр өдөр амраад сурчихсан Монголчууд ажлын зургаа дахь өдрийг тийм ч тааламжтай хүлээн авсангүй. Нэг хэсэг нь ажилдаа хоцорч ирсэн бол нөгөө хэсэг нь ажлын өдөр үдээс хойш нь алга болцгоож, байнгын хороодынх нь ирц нь бүрдэхгүй, хэлэлцэх асуудлаа хойшлуулсан асуудал үүсчээ.
Тэгвэл зургаан өдөр ажилласан монголчуудын сошиал сүлжээнд энэ тухай үлдээсэн сэтгэгдлийг сонирхъё
Өнөөдөр шал хулхи ажлын өдөр бна шд. Бүгд хоцорч ирнэ, тэгснээ гэнэт тал нь хаашаа ч юм алга болцон.
Битүүн, 7/10, 12/31-ний ажлын өдрүүд л нэг ийм бдагсан. Ирж харагдаад л алга болчихдог— Түмэн (@ch_tumen) November 17, 2018
Өнөөдөр ажлын өдөр гэчихээд гурван байгууллагаар орлоо. Үдээс хойш гэхэд тарчихаж.
— Баянчимэг (@bayanchimeg) November 17, 2018
Өглөөний мэнд.
Манайхан ажлын өдөр, 🚘 бүх дугаар явдаг ажлыг өдөр гэхэд нэг л ил хуль байх чинь.
Манайхан ⏰ ээ тохируулаагүй юм болов уу 😁😁😁 pic.twitter.com/rrriKVw847— Алтанхишиг Золжаргал (@azoljargal) November 17, 2018
Ер нь ямар гавъяа байгуулсан гэж 2 өдөр амардагийн, ажлын 6 хоногтой болмоор юм, гэхдээ дарга ах нар ингээд бөөн бөөнөөрөө мөнгө цохиод байвал 7 хоног ажиллаад ч нэмэргүй байхл даа.
— gankhuyag ochirbat (@gankhuyagochir4) November 17, 2018
#Хагасайн өдөр ажиллах их зүгээр юм байна. Ажлын 6өдөртэй болцгооё. Ядуурлаас гартлаа….
— Норовсамбуу Гансүх (@gansukh2040) November 17, 2018
Ийм юм болж байлаа 1996-1997 оны хичээлийн жил эхлэхэд багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясан юм. Засгийн газраас цалин нэмэх ямарч болмжгүй харин та нарыг ажлын 5 өдөртэй болгоё хагас сайн өдөр нь өөр ажил олж хийж илү орлоготой бол өөр боломжгүй гэсэн юм.
— Aagii (@aagii_aanee) November 17, 2018
Дараа нь багш нартай барьцсан уу яасын төсөвийн бүх байгууллага ажлын 5 өдөртэй болсон. Тэр үеийн хагас сайн өдөр ч бараг л хагас ажилдаг байсандаа. Гэхдээ одоо бодоход 6 өдөр хийчээлд явдаг байхад гоё ч байсан юм шиг
— Aagii (@aagii_aanee) November 17, 2018
Хагас сайныг амралтын өдөр болгосон 👩👩👦 хүн нь @Enkhsaikhan_PM санагдаж байнаа? Ажлын өдөр болгосон нь ЖДҮчид л дээ 😂😂 https://t.co/iKz7O0BcHL
— Bb (@0Baagii) November 17, 2018
Хагас сайн шиг бүтээмжгүй ажлын өдөр вэ
— Schatten…. (@Erdembayar_ts) November 17, 2018
Ер нь бол ажлын гүйцэтгэл л сайн бол 6 өдөр амраад нэг өдөр ажилласан ч болно ш дээ. Анх хагас сайн бүтэн амралтын өдөр болоход 2 өдөр өнгөрөөх бас л урт хугацаа байсан шүү.
— Purevdorj.B (@purevdorl) November 17, 2018
Хэрвээ ажлын 6 өдөртэй болбол ээлжээр ажилладаг хүмүүс л их хохирно доо…Өдөр шөнөгүй ажиллана, 12/12-оор хэдэн өдөр дараалан ажиллана…Шөнийн нэмэгдэл авахгүй…Ажлын 20 өдөртэй бол 160 цагаас илүү гарсан цагаа илүү цаг болгож авдаг хүмүүс нэлээд бий шүү…
— МОНГОЛ ЗОРИГ (@ZorigMGL) November 17, 2018
Харах сонсох хурд 50% багассан, эвшээсэн, нойрмог ажлын өдөр. 🙄😴😑
— лигрО (@EnkOrgil) November 12, 2018
А.АНИР
Холбоотой мэдээ