Сагсчид Туркийг хожиж, шөвгийн наймд үлдэв

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Сагсчид Туркийг хожиж, шөвгийн наймд үлдэв

Сагсчид Туркийг хожиж, шөвгийн наймд үлдэв

БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн лигийн финалын тэмцээн өнөөдөр /2018.11.18/ өндөрлөнө. Монголын баг “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, Туркийн багийг 21:20-оор хожсоноор шилдэг наймд үлдсэн юм. Манай залуус өнөөдөр БНХАУ-ын багтай тоглож, хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөх юм.

Монголын баг “А” хэсэгт Мексикийг хожсон ч Герман, Коста Рикад хожигдсон. Гэхдээ онооны зөрүүгээр манай залуус хэсгийн хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд Туркийн багийг хожин шөвгийн наймд үлдээд байна.

Одоогоор эрэгтэй багуудаас Шинэ Зеланд, Канадын баг хагас шигшээд үлдсэн байна.

“А” хэсэг: 

  • Мексик – Монгол 15:17
  • Герман– Косто Рика 21:10
  • Монгол – Герман 16:21
  • Мексик– Коста Рика 21:12
  • Герман – Мексик 21:7
  • Монгол – Косто Рика 15:16

Хасагдах шат: Монгол – Турк 21:20

1/8 Монгол – БНХАУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж