Ц.Нямдорж, З.Энхболд нарын хэн нь худалч вэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

VS

Ц.Нямдорж, З.Энхболд нарын хэн нь худалч вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд хүлээж авахгүй гэдэгт санал нэгдсэн. Үүний дараа Төсвийн байнгын хороо хуралдаж, мөн адил хүлээж авахгүй гэж шийдсэн юм. Ингээд хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй билээ. Сануулахад, Хууль зүйн байнгын хороогоор хоригийн асуудал хэлэлцсэний дараа УИХ-аар оруулах боломж бүрдэх юм. Ингээд дээрх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын байр суурийг хүргэж байна. 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Х.Баттулгыг гишүүн байсан, сайд байсан, З.Энхболд гишүүн байсан, УИХ-ын дарга байсан. Ийм байж хориг тавьсныг гайхаж байна. Та нар 30 гэр бүл гэж гаргаж ирээд эцэст нь “өөрсдөө ол” гээд орхисон. Хоёрт, гишүүдийн тойрогт хуваарилсан төсвийг “гишүүдийн мөнгө” гээд яриад байх юм. Ямар учиртай юм бэ. Чи ч гишүүн байхдаа тойрогтоо тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд төсөв батлуулдаг байсан. Одоо ч тэр ажил явагдаж байна. Чи УИХ-ын дарга байхдаа “Шинэ сум” төсөлд 35 тэрбум төгрөг өгч байсан. Мартсан уу? Чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ. Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ. ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

Ц.Нямдорж худлаа ярьж байна. Би юу гэж төсвийн ажлын хэсгийн гишүүдийг өрөөндөө дуудаж уулзах вэ дээ. Төсвийн 3,4 дүгээр хэлэлцүүлгийг хийхийн өмнө би Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд бараг 5 цаг болсон. Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн дарга бид хэд сууж байгаад Ерөнхийлөгчийн бодлого зөв юм байна. Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, тэр 500 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж болох юм байна гэж ярьсан. Ингээд Ерөнхий сайд төсвийг татаж авах гэж байснаа болиод төсөв дээр хориг тавих юм бол Ардын нам хүлээж авахаар ярьсан юм. Гэтэл МАН-ын бүлэг үдээс өмнө хориг хүлээж авахаар болсон байсан ч үдээс хойш дахин хуралдаад хориг хүлээж авахааргүй болчихсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж