Калифорнийн түймрээр сураггүй алга болсон хүний тоо мянга давжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Калифорнийн түймрээр сураггүй алга болсон хүний тоо мянга давжээ

Калифорнийн түймрээр сураггүй алга болсон хүний тоо мянга давжээ

АНУ-ын Калифорни мужид гарсан түймэр хоёр долоо хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд сураггүй алга болсон хүний тоо 1000 давсан тухай мэдээлжээ.

Калифорнийн хойд хэсэгт арваннэгдүгээр сарын 8-нд түймэр гарч эхэлсэн бөгөөд тус голомтод нийт 71 хүн амь насаа алдсан байна. Харин мужийн өмнөд хэсэгт нас барсан хүмүүсийн тоо 74 хүрсэн. Хамгийн их хохирол дагуулсан нь мужийн зүүн хэсэг дэх “Кэмп” голомт бөгөөд 60 мянган га газрыг хамарч, 9800 айлын байшинг сүйтгэжээ. Өчигдрийн /2018.11.17/ байдлаар “Кэмп” түймрийн голомтын 50 хувийг нь л унтрааж чадсан байна.

Калифорнийн өмнөд хэсгийн “Вүүлси” түймрийн голомтод гурван хүний амь эрсдэж, 548 байшин барилга нурсан байдалтай байгаа юм. Мөн Холливүдийн олон одод амьдардаг Малибу ч бас түймэрт өртсөний улмаас ихэнх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Малибу дахь түймрийн голомтод 3300 гал сөнөөгч ажиллаж, өчигдрийн байдлаар түймрийн 67 хувийг нь унтраагаад байна.

Түүнчлэн 27 мянган оршин суугчтай байсан Парадайс хотын байшин барилга түймрийн улмаас тэр чигтээ сүйдэж, олон хүн нас баржээ.  Харин үнс, нуранги дундаас алга болсон хүмүүсийг хайх ажил үргэлжилсээр байгаа юм.

Түймрийн улмаас утасны сүлжээ тасарсан байгаа нь алга болсон хүмүүсийг бүртгэх, тэднийг хайх эрлийн ажлыг улам төвөгтэй болгож байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Калифорни мужид түймрийн голомтод очиж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан байна.

Олон хүмүүс орон гэргүй болж, ойр дотнын хүмүүс, өмч хөрөнгөө алдсан мужийн түүхэн дэх хамгийн их хохиролтой энэхүү түймэрт нийт 93 мянган га газар шатсан нь Чикаго, Бостон хотыг нийлүүлснээс ч их байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж