Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалд хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалд хүний амь эрсэджээ

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалд хүний амь эрсэджээ

Франц улсад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал орон даяар өрнөж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар /2018.11.17/ тус жагсаалд нийт 280 мянга гаруй хүн оролцож байна хэмээн Францын Дотоод хэргийн сайд мэдээлжээ.

Жагсаал нь дан ганц Парис хотод бус орон даяар, нийт 2000 гаруй газар өргөн хүрээтэй өрнөж байна. Жагсагчид жолооч нарын машиндаа байнга авч явах ёстой фосфортдог, шар-ногоон өнгийн хүрмийг өмсөж, машин замыг хааж зогсох байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Тэд машин замыг хааж зогссоны улмаас жолооч нар арай хийн явж байгаа аж. Харин өчигдөр өвдсөн охиноо яаралтай эмнэлэгт хүргэхээр машинтайгаа явж байсан нэгэн эр замыг нь хааж зогссон 50 гаруй жагсагчдыг холдохгүй байсан тул дайрч гарахаас өөр аргагүйд хүрэн, хэд хэдэн хүнийг гэмтээж, нэг хүний аминд хүрсний улмаас газар дээрээ баривчлагдаж, шокын байдалтай цагдаагийн газарт хүргэгдсэн байна. Амиа алдсан хүн нь  Шонтель Мазе гэх 63 настай эмэгтэй байсан юм. Одоогийн байдлаар жагсаалын улмаас нийт 227 хүн гэмтэж, нэг хүн нас баран, 52 хүн баривчлагджээ.

Зарим газруудад жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн

Францын эрх баригчид шатахууны үнийг өсгөх төлөвлөгөөг зарласны дараа ард иргэдийн дунд санал асуулга явуулахад 70 гаруй хувь нь эсэргүүцсэн  байна. Гэсэн ч үүнийг үл тоон, ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг дахин өсгөх шийдвэрийг гаргаад байгаа аж. Макроны зүгээс энэхүү шийдвэрийнхээ тухай, “дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжихийн тулд шатахууны үнийг өсгөх зайлшгүй шаардлагатай” хэмээн тайлбарласан юм. Харин жагсаал эхэлснээс хойш тэрбээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.

Жагсаал хүчээ авах болсон тухайд Ерөнхийлөгч сөрөг хүчний гишүүдийг ард иргэдийг өдөөн хатгасан хэмээн буруутгаж байгаа юм. Тухайлбал, түүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан сөрөг хүчний улс төрч Марин лү Пэн өөрийн Твиттер хуудсаараа жагсагчдыг дэмжсэн утгатай зүйлс бичсэн байв. Тэдний зорилго нь Макроны өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрт саад учруулах хэмээн үзэж байгаа юм.

Францад дизель түлшийг голчлон хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэ нь 23 хувиар буюу литр тутамд 1,51 еврогоор өссөн ажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж