Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хайлей Бэлдвинтэй өнгөрсөн долоодугаар сард сүй тавьсан билээ. Харин сүй тавих ёслолынхоо дараа тэднийг нууцаар хуримаа хийсэн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Саяхнаас хос өөрсдийн инстаграм хуудсандаа бие биеэ эхнэр, нөхөр хэмээн дуудах болсон төдийгүй Хайлей Бэлдвин хэрэглэгчийн нэрээ Хайлей Бибер болгон өөрчилсөн нь олны анхаарлыг татаад байна. Жастин Бибер ч бас саяхан өөрийн инстаграм хуудсандаа “миний эхнэр гайхалтай эмэгтэй шүү” хэмээн бичжээ.
Инстаграм хуудсандаа олон сая дагагчтай хосын эдгээр үйлдэл нь жирийн нэг тоглоом биш бололтой. Тухайлбал, Жастин Бибер нь инстаграм хуудсандаа 102 сая, түүний найз охин 15,4 сая дагагчтай юм. “Хэйли, чи бол миний хувьд бүх зүйл минь. Амьдралынхаа цаг мөч бүрийг чиний хажууд, аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсэж байна” хэмээн Жастин Бибер инстаграм хуудсандаа бичиж байв.
Тэднийг есөн сард Нью-Йорк хотод гэрлэлтээ албан ёсоор батлуулсныг нь ойрын эх сурвалжуудаас нь мэдээлж байжээ. Харин хосын зүгээс энэхүү мэдээллийг няцааж байсан ч тэдний инстаграм хуудсандаа бие биеэ эхнэр, нөхөр хэмээн дуудаж байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байж болох юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ