Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ

Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”- ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламж нээлтээ хийжээ. Энэхүү цэвэрлэх байгууламж нь Арвайхээр хотын түүхэн бүтээн байгуулалт болж буй талаар нутгийн удирдлагууд нь хэлсэн юм.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК хоёр жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу арван сарын өмнө хийж дуусган хүлээлгэн өгсөн үр бүтээлтэй ажил боллоо.

Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь зургаа дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.

Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй буюу бохирдол багасах юм.

Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж