Үндэсний чанарын шагналын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.18-нд нийтлэгдсэн

Үндэсний чанарын шагналын эзэд тодорлоо

Үндэсний чанарын шагналын эзэд тодорлоо

Дэлхийн чанарын өдрийг 1989 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Монгол Улсын хувьд Дэлхийн Чанарын өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн Дэлхийн чанарын өдөр нь “Чанар итгэлийг бий болгоно” гэсэн уриан дор болж өндөрлөлөө. Тус ажлын хүрээнд 2018 оны арванннэгдүгээр сарын 15-нд “Дэлхийн чанарын өдөр-2018” арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр амжилттай зохион байгууллаа.

Үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм.

Жил бүрийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцдог бөгөөд холбогдох сэдвээр илтгэл мэдээлэл болон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

Чанарын өдрийн нэг чухал арга хэмжээ бол “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ байдаг. Хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 4 дэх жилдээ олгож байгаа юм. Ингээд шагналын эздээр:

  1. “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг Ханбогд кашмер ХХК-ийн Самнасан ноолуур
  2. “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” шагналыг Энержи Ресурс ХХК
  3. “Шилдэг үйлчилгээ” шагналыг  Тера экспресс ХХК-ийн Тээвэр, ложистикийн үйлчилгээ

тус тус шалгарч “Үндэсний чанарын шагнал”-ыг гардан авсан юм.

Чанарын шагнал хүртсэн аж, ахуй нэгж байгууллагууд журмын дагуу үндэсний чанарыг шагналыг илэрхийлэх таних тэмдгийг холбогдох хууль тогтоомжийн шаардлагын хүрээнд зар сурталчилгаа, хэвлэмэл хуудас, бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодолд загвар хэмжээсийн дагуу томруулах буюу багасгаж хэрэглэх боломжтой. Энэхүү таних тэмдэг нь тухайн байгууллагыг чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж буйг илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж: Стандарт, Хэмжил зүйн газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж