Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих "Вансэмбэрүү 2018" үзэсгэлэн худалдаа болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих "Вансэмбэрүү 2018" үзэсгэлэн худалдаа болж байна

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих "Вансэмбэрүү 2018" үзэсгэлэн худалдаа болж байна

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачлагаар гуравдах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Вансэмбэрүү-2018” экспо  МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д энэ сарын 17,18-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдагдаж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 90 гаруй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчээс  шууд хэрэглэгчидэд хүргэн борлуулж байгаараа онцлог юм.

Тус экспогийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа, Н.Амарзаяа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Ц.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, П.Баярхүү тэргүүтэй нийслэл, дүүргийн төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга удирдлагууд оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцон хэлсэн үгэндээ "Энэ арга хэмжээг санаачлан гуравдах жилдээ амжилттай зохион байгуулж байгаа УИХ-ын эрхэм гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нартаа нийслэлчүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид байдаг. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн үр шимээр улс орон хөгжиж, ард иргэд ажилтай орлоготой болдог. Монголчууд бидний хувьд үйлдвэрлэж буй аливаа  бүтээгдэхүүн элдэв химийн хоргүй, цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийн зах зээлд гарах боломжтой. Тиймээс төр засгийн зүгээс  үйлдвэрлэгчдийн  хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн нээлттэй орчныг бий болгох, орлого ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого гаргаж ажиллах ёстой гэж боддог. Энэ хүрээнд НИТХ, НЗТГТ-аас орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих зэрэг цөөнгүй  ажлыг зохион байгуулж эхлээд байна. Хэдийгээр жижиг дунд үйлдвэрлэл гэж та бүхний үйлдвэрлэлийг нэрлэдэг ч гэлээ жижиг зүйлээс том боломж эхлэдэг болохоор та бүхэн улс орны эдийн засгийн хөгжлийг эд эс нь шүү, эцэст нь  хэлэхэд хичээл зүтгэл, хөдөлмөр зүтгэл, хөгжил гурав хүйн холбоотой байдаг учраас та бүхэн хичээгээрэй, бид ч бас хичээж хамтын хүчээр уулс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулцгаая" гэв.

Энэхүү экспо нь үйлдвэрлэгчдийг түрээсийн үнэ төлүүлэлгүйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй  үйлдвэрлэгчдийн дунд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж,  шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспод оролцогчдоос шалгарсан  хоёр шилдэг оролцогч АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна.

Анхны “Вансэмбэрүү” экспог 2016 онд Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын авто вокзал, “Барс” захын хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд 30 гаруй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоотой зохион байгуулсан бөгөөд тухайн жилийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хас гутал” ХХК, “Эм Ар Эс Би” ХХК зэрэг компаниуд шалгарч, Итали Улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт оролцож байсан.

Хоёр дахь жилдээ буюу өнгөрсөн жилийн “Вансэмбэрүү-2017” экспог 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, нийт 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсоноос “Шинэ санаа – Шилдэг бүтээл”-ээр "Spirit of Nature" ХХК-ийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судалж, бүтээгдэхүүнээ Азийн улс орнуудад сурталчлах, худалдан борлуулах боломж нээгдсэн.

Тэгвэл энэ жилийн “Шинэ санаа – Шилдэг бүтээл”-ийн эзэд  маргааш шалгарах бөгөөд шилдэгээр шалгарсан үндэсний үйлдвэрлэгчдийг АНУ-д туршлага судлах, бүтээгдэхүүний танилцуулах бизнес аялалд оролцуулах боломжийг зохион байгуулагдын зүгээс бэлтгэсэн байна.

Эх сурвалж: НИТХ дахь МАН-ын бүлэг 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж