Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов" | News.MN

Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр ажил хийнэ гэж домоглолоо. Засгийн газраас гаргасан шийдвэрээр бол өнөөдөр ажлын өдөр. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт  улс даяар дөрвөн өдөр амарсны “шанг” өнөөдөр нөхөж, ажиллаж буй учиртай. Гэтэл  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй бол чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоогүй тул Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал, ханшийн өсөлттэй холбоотой тавьсан асуулгын хариуг сонсох мэдээллийн цагаар  Ардчилсан нам завсарлага авч, энэ өдрийн ажил ирэх долоо хоног болж хойшиллоо.

Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайдын нуруу бага зэрэг гэмтэлтэй байгаа тул чуулганы хуралдаанд оролцож чадахгүй ” гэдэг тайлбар хийсэн. Эрүүл мэндийн шалтгаан гарсан байж болно. Гэхдээ үдээс хойших чуулганаар ханшийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх болоход Сангийн сайд нь, Монголбанкны ерөнхийлөгчийнхөө хамтаар нар оролцож болно доо.  Ханшийн өсөлтөөс болж, өнгөрсөн өдрүүдэд юу болж, өрнөв. Шатахууны үнийг бууруулах шаардлага тавьж жагссан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буугаад байхад Монголд шатахууны үнэ эсрэгээрээ өсдөг шалтгааныг "Бид валют хэвлэдэггүй, дотооддоо нефтийн үйлдвэргүй" гэдэг үгээр аргалаад байж таарахгүй. Үүнд хууль эрх зүйн орчин дутаж байгааг эрх бүхий байгууллага анхааруулж буй. Иймээс сайдын томилгоогоо хойшлуулж болдог юм гэхэд ханшийн өсөлтийг ярьж болмоор.

Нөгөө талаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах боломж байсан уу гэвэл бий.  Байнгын хороо бүр 19 гишүүнтэй, 10 нь хуралдаа ирэхэд л ирц 50 хувьд хүрч, ажлаа хийх боломжтой. Гэтэл ирц нь бүрдэхгүй өдрийг барлаа. Нэгэнтээ бүлгээрээ Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй  гээд шийдвэрээ гаргасан л юм бол эзэн  болж, хамгаалаад байнгын хороо, чуулганаа цагт нь хуралдуулаад шийдэж болно доо.

Эцсийн эцэст ард түмнээс 65 суудал авч УИХ-д сонгогдчихоод ажил хийдүүлж, энэ мэтчлэн домоглоод байхад УИХ, Засгийн газрын нэр хүнд уналгүй яах юм бэ.

Нам доторх зовлонгоо улсын зовлон болгох тусам улс орны ажлыг цалгардуулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би 2018-11-17 103.9.90.98

Эрчүүд нээг гоё ярьдаг даа. "Хоёулаа гараад үзчих үү" гээд. Тэрэн шиг нэг сайхан тарчихаад дахиад нэг үзээдэхээч.

Avatar

ЖДҮ-ЧИН ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ 2018-11-17 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

Zochin 2018-11-17 58.178.76.87

Hulgaichuud ugaasaa yugaa yaridiin tolgoin hurehgui hulgaigaa, hudlaa yarihdaa sain yum bishuu j enhbayr gd nuhuriin hudlaa yarij bgaagee tsohiod unagchmaar buur odoo ymarch bsan ih hural zasgiin gazar ogtsroh heregtei daraan uneheer bolovsroltoi humuusiig gargmaar bna odoo bgaa huhduuf dandaa hudlaa diplomtoi humuus bgaa

Avatar

ЧД иргэн 2018-11-17 211.35.147.92

УИХ-ын гишүүд жаахан дэгтэй баймаар байна. Дуртай цагтаа ажилдаа ирдэг. Бүлгийн дарга нар гишүүдинйхээ сахилга баттай дээр анхаармаар байна. Хэнд ч захирдадгүй нэг том том юм ярьсан улс байх юм. Насан турш ингэж явахгуй гэдгээ мэддэг ч болоосой. Нэг л өдөр гудамжинд лааз өшиглөөд явж байна даа.

Avatar

Zochin 2018-11-17 103.229.120.113

Ene Hurelsuh lalariig ogtsruulaachee. Suudaldaa uldeh geel hor nairuulaad yavahiin. Uls eh ornii tulgamdsan asuudal tusuv mungu heleltsej bhad toohgui. Ene huur taraa taniullaa doo. Hurelsuh min hurdan ogtsorch uz.

Avatar

Зочин 2018-11-17 59.153.112.162

За самуун дэгдээгээд, улсаа дампууруулдаг мэргэжлийн дээрэмчид нэг хөзөртэй болж бөөн баяр. Өөрсдийн нь туршуулын санал гэгчийг сонссон болоод, хэрэгжүүлээгүй орхисон 60 тэрбумын үлгэрээс гадна ЖДҮ гараад ирлээ. зориулалтыг нь өөрчилсөн бол ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ төлөх байхаа, эсвэл а**с шиг олон их наяд буюу олон мянган тэрбумаар нь алга хийгээд хуваагаад идчихсэн юм уу. Тэгвэл хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-11-17 202.72.245.203

ЭДНИЙ ЖИНХЭН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ УУДАЛБАЛ АЙМШИГТАЙ ЮМ ГАРЧ ЁСТОЙ ХУВЬСГАЛ БАЙТУГАЙ ЮМ БОЛОХ БИЗ. ЭД ДАВРААД СОНОР СЭРЭМЖЭЭ АЛДАН ЭНЭ ЗЭРЭГ ТАЛХНЫ МӨНГӨ ТӨДИЙ ЮМ ЯАВАЛ ГЭЖ ГЭСЭН НЬ ИЛЭРХЭД Л НИЙГЭМ ИНГЭЖ ИХ ЦОЧИРДОЖ БАЙНА Ш ДЭЭ ТА НАР ХАРСАН БИЗ ДЭЭ ЭД ЭХЛЭЭД ЮУ БОЛСОН ЮМ ГЭЖ ИХ Л ТООМСОРГҮЙ БАСАМЖЛАН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙСАН ДАА

Avatar

сүр данзан царайтууд 2018-11-17 66.181.179.203

Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн МУУ УИХ, хамгийн МУУ засгийн газар гэж энийг л хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ????

Avatar

Зочин 2018-11-17 202.131.245.243

2012-2016? Жигтэйхэн сайн уу?

Avatar

Зочин 2018-11-17 66.181.189.217

Ямар ч байсан төрийн албан хаагч нар нэг нэгнийгээ ЗГ байранд алж байсан түүх байсан уу??? Ажилын мест сайн дураараа тавьж өгсөнгүй гэж шүү!!!Бензины үнээ зохицуулж чадахгүйе гээд алхам тутамдаа ХЗ сайдынхаа аманд орчихоод хээв нэг хэнэгүй сууж байсан ЕС Монголын түүхэнд байсан уу???

Avatar

Зочин 2018-11-17 139.5.217.34

Сайн сайн, тэр үед шатахууны үнээ 3 жил зохицуулж чадсан юм. Валютын ханшаа 2000-аас давуулж байгаагүй юм. Инфляцаа 2 хувь руу буулгаж чадсан юм. Монголын олон аймгийг авто замаар холбож, ДЦС барьсан юм. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байсан юм. Эдийн засгийг гүн хямралаас улс орныг гэтэлгэж чадсан юм. МАН х о ш н о г о н ы алчуур чи энэ насандаа ойлгохгүй явсаар дуусна.

Avatar

Y 2018-11-17 202.126.89.10

Tim

Avatar

Зочин 2018-11-17 202.131.245.243

1996-2000? Жигтэйхэн сайн уу?

Avatar

Зочин 2018-11-17 139.5.217.34

Сайн сайн, тэр үед Азийн хямралын үед улсаа өдий зэрэгтэй аваад л гарсан юм МАН-ын б ө г с ө ө

Avatar

ЖДҮСангаас 500.000.000 авсан ТӨБЗГ Ц.Ням-Осорыг огцруул 2018-11-17 64.119.24.94

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮСангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн Хос эрхэс компанидаа 500.000.000 авч Ард түмнийхээ боломжыг хулгайлсан ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорыг огцруул.

Avatar

АН МАН-ын эрх ашиг гэж байхгүй 2018-11-17 64.119.24.94

Монгол улс, Монголын Ард түмний нийтлэг эрх ашиг гэж ганцхан зүйл бий.

Avatar

Зочин 2018-11-17 202.131.245.243

Урвасан хулгай Хүрэлсүхийг Уухай хийгээд дарцгаая аа.

Avatar

Зочин 2018-11-17 202.131.245.243

Улаан тугийг мандуулаад Улсын сүрийг бадруулъя аа.

Avatar

Зочин 2018-11-17 202.179.31.18

НӨГӨӨ АЛБАНЫ МАШИНЫ ТЭМДЭГЛЭЭ ЯАСАН ЗАНДАНШАТАР САЙДАА.

Avatar

Зочин 2018-11-17 59.153.112.162

Хүрэлсүх гипнозод оржээ гэмээр Женко, Зи, АНусын дуулгавартай зарц болжээ дээ. Намаа, төр засгаа, ард түмнээ нөгөө, АН хэмээх гэмт хэргийн бүлэглэлийн аманд хийчихлээ.Хоёр туулай хөөвөл хоосон хоцоррдог гэдэг ёсоор боллоо.

Avatar

Зочин 2018-11-17 188.62.88.27

Goy goe. Hurelsuh MAN iig uhdel bolgoj bgaa ni ene. Uhshirsen kommunistuudiig zailuulah tsag hediinee bolson

Avatar

Мандах 2018-11-17 66.181.183.91

Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэл 11 сарын 25 ны дотор төсвөө өргөн барих естой, одоо тэгээд яахвэ,

Avatar

Зочин 2018-11-17 64.119.25.144

Монгол Улс бүхэлдээ дампуурлаа!!! Хувийн компанийн зарим ажилтнууд хүртэл өнөөдөр ажилдаа ирээгүй харагдах юм!!! Тэхэд төрийн байгууллага мэдээж хоосон өнжиж таараа!!!! Энэ янзаар Монгол маань хаа хүрнэ дээ???!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж