Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

Ажлын өдрийг УИХ, Засгийн газар "домоглов"

УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр ажил хийнэ гэж домоглолоо. Засгийн газраас гаргасан шийдвэрээр бол өнөөдөр ажлын өдөр. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт  улс даяар дөрвөн өдөр амарсны “шанг” өнөөдөр нөхөж, ажиллаж буй учиртай. Гэтэл  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй бол чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоогүй тул Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал, ханшийн өсөлттэй холбоотой тавьсан асуулгын хариуг сонсох мэдээллийн цагаар  Ардчилсан нам завсарлага авч, энэ өдрийн ажил ирэх долоо хоног болж хойшиллоо.

Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайдын нуруу бага зэрэг гэмтэлтэй байгаа тул чуулганы хуралдаанд оролцож чадахгүй ” гэдэг тайлбар хийсэн. Эрүүл мэндийн шалтгаан гарсан байж болно. Гэхдээ үдээс хойших чуулганаар ханшийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх болоход Сангийн сайд нь, Монголбанкны ерөнхийлөгчийнхөө хамтаар нар оролцож болно доо.  Ханшийн өсөлтөөс болж, өнгөрсөн өдрүүдэд юу болж, өрнөв. Шатахууны үнийг бууруулах шаардлага тавьж жагссан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буугаад байхад Монголд шатахууны үнэ эсрэгээрээ өсдөг шалтгааныг "Бид валют хэвлэдэггүй, дотооддоо нефтийн үйлдвэргүй" гэдэг үгээр аргалаад байж таарахгүй. Үүнд хууль эрх зүйн орчин дутаж байгааг эрх бүхий байгууллага анхааруулж буй. Иймээс сайдын томилгоогоо хойшлуулж болдог юм гэхэд ханшийн өсөлтийг ярьж болмоор.

Нөгөө талаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах боломж байсан уу гэвэл бий.  Байнгын хороо бүр 19 гишүүнтэй, 10 нь хуралдаа ирэхэд л ирц 50 хувьд хүрч, ажлаа хийх боломжтой. Гэтэл ирц нь бүрдэхгүй өдрийг барлаа. Нэгэнтээ бүлгээрээ Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй  гээд шийдвэрээ гаргасан л юм бол эзэн  болж, хамгаалаад байнгын хороо, чуулганаа цагт нь хуралдуулаад шийдэж болно доо.

Эцсийн эцэст ард түмнээс 65 суудал авч УИХ-д сонгогдчихоод ажил хийдүүлж, энэ мэтчлэн домоглоод байхад УИХ, Засгийн газрын нэр хүнд уналгүй яах юм бэ.

Нам доторх зовлонгоо улсын зовлон болгох тусам улс орны ажлыг цалгардуулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж