Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна | News.MN

Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна

Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна

Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна

Монголын энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой болон Монгол Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд орос хэл, соёлын бүсийн цогцолбор арга хэмжээг Дархан-Уул аймагт энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2018.11.17/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбаттай ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева уулзалт хийлээ. Уулзалтаар өнө удаан жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар болсон юм. Энэхүү соёлын өдрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Дархан гэсэн аймгуудын төгсөх ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, шилдэг багш шалгаруулах уралдааныг явуулж эхэллээ. Олимпиадаас шалгарсан сурагч ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах, уралдаанд шалгарсан орос хэлний багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулах юм байна. 10 дугаар сарын 2-ноос эхэлсэн энэхүү Монгол Оросын найрамдлын сарын аян Дархан-Уул аймагт өргөн дэлгэр болж байна. Мөн төгсөх ангийн сурагчид болон орос хэлний багш нар үнэ төлбөргүй их дээд сургууль, курст суралцах эрхтэй болж байгаагаараа онцлогтой юм.

Эх сурвалж: ДАРХАН-УУЛ АЙМАГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж