Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно | News.MN

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно

Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Газрын биржийн систем /www.mle.mn/ -ээр дамжуулан явуулах цахим дуудлага худалдаагаар дараах 10 байршлын газрыг худалдана. Цахим дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.gazar.ub.gov.mn хаягаар,  315712, 80000233 утсаар авах боломжтой.

 Цахим дуудлага худалдааны байршлыг хүргэж байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 минут хүртэл авна. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас эхлэн  60 секунтын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй  нөхцөлд ялагчийг тодоруулна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ www.mle.mn газрын биржийн цахим сайтаар явагдана.

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж