“Галын техникийн шинжилгээний үндэс” шинэ ном гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Галын техникийн шинжилгээний үндэс” шинэ ном гаргалаа

“Галын техникийн шинжилгээний үндэс” шинэ ном гаргалаа

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн бэлтгэл дэд хурандаа С.Базаррагчаа  “Галын техникийн шинжилгээний үндэс” сурах бичгийг  гаргаад байна.

Гамшгаас хамгаалах чиглэлээр суралцаж буй ХСИС-ийн сонсогч, магистрант, докторантуудад болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөгч, шүүх, прокурорын холбогдох алба хаагч, эрдэм шинжилгээний ажилтан судлаачдад зориулан гаргасан энэхүү сурах бичиг нь гал түймрийн хэрэг, зөрчлийг шалгах, шалтгаан нөхцлийг тодорхойлох чиглэлээр гаргасан анхны бүтээл гэдгээрээ онцлог юм.

Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад манай улсад жилд дунджаар 3544 гал түймэр гарсан бөгөөд  92,2 хувь нь хүний санамсар болгоомжгүй болон буруутай үйлдлээс шалтгаалсан байна. Тиймээс “Галын техникийн шинжилгээний үндэс” сурах бичигт  гал түймрийн асуудалтай холбоотой хууль, эрхзүйн актууд, түүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулахад чиглэгдсэн асуудлуудыг хөнджээ. Түүнчлэн объектын гал түймрийн шалтгаан нөхцлийг хуульзүйн болон шинжлэх ухааны талаас судлах, тодорхойлон тогтоох аргазүйн үндсийг хөндснөөрөө ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж