Сураггүй болсон шумбагч Атлантын далайгаас олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон шумбагч Атлантын далайгаас олджээ

Сураггүй болсон шумбагч Атлантын далайгаас олджээ

“ARA San Juan” гэх Аргентины цэргийн шумбагч онгоц нэг жилийн өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос өмнө зүгт 1400 орчим км-ийн зайтай орших Пуэрто-Мадрин хотоос холгүй орших эдийн засгийн онцгой бүсийн усанд тандалт судалгаа хийж яваад сураггүй алга болсон юм.

Тус шумбагчид 44 усан цэрэг байсан ба тэд ч бас шумбагчтай хамт алга болсон  билээ. Шумбагчийг Атлантын далайн 800 метрийн гүнээс олсон тухай өнөөдөр өглөө /2018.11.17/ Аргентины зэвсэгт хүчин албан ёсоор мэдээллээ. Энэхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахаас хоёр хоногийн өмнө шумбагчтай хамт живсэн багийн 44 гишүүний гэр бүлийнхэнд дуулгасан байна.

Шумбагч онгоц алга болсноос хойш янз бүрийн таамаг дэвшүүлж байсан ч одоог хүртэл шалтгааныг нь тодруулж чадаагүй байгаа юм. “ARA San Juan” нь 1983 онд Германд үйлдвэрлэгдсэн бөгөөд Аргентины тэнгисийн цэргийн хүчинд  1985 оноос уг шумбагчийг ашиглаж эхэлсэн байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж