“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Энэ хэрэгт өртөж хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах хэрэгтэй. Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатартай холбогдоно уу гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар залилах гэмт 3924 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу хоёр дахин өссөн байна. Тодруулбал, нийт хэргийн 450 нь визтэй холбоотой, 449 хэрэг гар утастай холбоотой, 336 нь автомашинтай холбоотой, 278 нь цахим ашиглаж, 75 нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж, 17 нь тендер авч өгнө гэж тус тус залилсан байна.
Э.АРИУН