Үхрийн махны үнэ бага зэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ бага зэрэг буурчээ

Үхрийн махны үнэ бага зэрэг буурчээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2018 оны арваннэгдүгээр сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6765 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8020 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 160 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 90 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.

Мөн хүнсний ногооны үнэ 2018 оны арваннэгдүгээр сарын  хоёр дах долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 3.6 хувиар буурч 1075 төгрөгөөр, байцай 2.5 хувиар буурч 1165 төгрөгийн дундаж үнэтэй тус тус худалдаалагдаж байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж