Ши Жиньпин, Майк Пэнс нар АПЕК дээр үг хаялцав

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин, Майк Пэнс нар АПЕК дээр үг хаялцав

Ши Жиньпин, Майк Пэнс нар АПЕК дээр үг хаялцав

Хятадын дарга Ши Жиньпин Шинэ Гвинэй улсын Папуа хотод болж буй “АПЕК 2018”-т оролцож, үг хэлэхдээ АНУ болон Хятад улсын хооронд өрнөж буй худалдааны дайны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цэрэг арми, улс төр, худалдаа наймаа гээд аль ч төрлийн маргаанд ялагч гэж байдаггүй гэдгийг хэлсэн байна.

“Хүйтэн дайн, халуун дайн, худалдааны дайн гээд аливаа дайн тулаан, сөргөлдөөн тэмцэлд ялагч гэж байдаггүй гэдгийг өнгөрсөн түүхүүд бидэнд тодорхой харуулдаг. Мөн АНУ болон бусад улс орнуудын шүүмжлэлд өртөөд байгаа “Бүс ба зам” санаачилга бол хэн нэгэнд тавьсан урхи биш. Хүмүүсийн таамаглаж байгаа шиг геополитикийн бодлого хэрэгжүүлэхэд зориулагдсан зүйл ч биш” хэмээн мэдэгджээ.

Ши Жиньпинийг үг хэлсний дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс индэр дээр гарч түүнд талархсанаа илэрхийлээд “Хятад улс байр сууриа өөрчлөхгүй хэвээр байвал Бээжинтэй хийж буй худалдааны дайнд бид ухрахгүй. Хятад улс АНУ-ыг маш олон жилийн турш ашигласан. Одоо харин асуудал дуусгавар болох болно” гэж хариу хэлсэн байна.

Эх сурвалж: www.news18.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж