Н.Жокович, А.Зверев нар хагас шигшээд шалгарав | News.MN

Н.Жокович, А.Зверев нар хагас шигшээд шалгарав

Н.Жокович, А.Зверев нар хагас шигшээд шалгарав

Н.Жокович, А.Зверев нар хагас шигшээд шалгарав

Мэргэжлийн талбайн теннисний АТР Финалс тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс бүрэн тодров. Өчигдөр Г.Куэртен хэсгийн сүүлийн буюу  III тойргийн тоглолт болсон. Н.Жокович хэсгийн сүүлийн тоглолтоо М.Чиличтэй хийж 7-6, 6-2 харьцаагаар хожсон. Тоглолтын эхний сетэд М.Чилич хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадаж байсан бөгөөд тай-брейкээр хожигдсон. Гэвч тоглолтын сүүлийн сетэд Н.Жокович өрсөлдөгчдөө боломж олголгүй ердөө 2 гэйм алдаж 6-2 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлэв. Тэгвэл нөгөө талд А.Зверев Америкийн Ж.Иснертэй тоглож 2 сетэд буулгаж авсан. Хоёр теннисчдийн эхний сет мөн л тай-брейкээр шийдэгдсэн бол сүүлийн сетийг 6-3 харьцаагаар Герман залуу хожсон байна. Ийнхүү энэ хэсгээс хожил байгуулсан хоёр теннисчид хасагдах шатанд шалгарсан.

Тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдөр эхэлнэ. Алдарт теннисчин Р.Федерер хагас шигшээд Германы А.Зверевтэй тоглоно. Хоорондоо 16 насны зөрүүтэй хоёр теннисчин өмнө нь 5 удаа таарч тоглоход Р.Федерер 3 удаа хожиж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны АТР Финалс тэмцээний хэсгийн шатанд тоглоход Р.Федерер хожсон байдаг. Хоёр теннисчдийн аль хожсн нь тэмцээний шигшээд шалгарна. Нөгөө талд Н.Жокович болон К.Андерсон нар тоглоно. Н.Жокович Африк залуутай 8 удаа тоглоход 7 удаад нь хожиж байсан.

Б.БЯМБАБАЯР

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж