Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ | News.MN

Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийн ахлагч, дуучин агсан Виктор Цойн “Москвич-2141” машины дугаар хоёр сая рублийн үнэ хүрчээ. Дуудлага худалдаагаар зарагдсан дугаар нь алдарт дуучны осолдож нас барахдаа унаж явсан автомашиных аж.  Санкт Петербургийн "Литфонд" дуудлага худалдааны газраас зарласан дуудлага худалдаагаар дээрх үнэд хүрчээ . Харин уг машиныг жолоодох итгэмжлэлийг 2,6 сая рублиэр худалдсан байна.

Виктор Цой загасчилж яваад автомашины ослоор 28 насандаа өөд болжээ. 1990 оны наймдугаар сарын 15-нд  нэгэн гүүрний ойролцоо өмнөөс нь ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн гэдэг. Шүүхээс автобусны жолоочийг буруугүй гэж үзэн, дуучныг урсгал сөрсөн гэж тогтоосон байдаг. "Я 68 32 ММ"  гэх түүний машины дугаарыг Юрмалагийн нэгэн байрны гараашнаас санамсаргүй олсон байдаг ба энэхүү дугаар түүний харамсалтай ослын дүр зургийг харуулах мэт хонхойж, эмтэрсэн байна.

Эх сурвалж: tellerreport

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-17 103.26.194.67

Оросууд л хойно үхсэн хүнийг буруутай болгоо байлгүй дээ

Зочин 2018-11-17 202.55.188.40

cooeoo

Зочин 2018-11-17 122.201.31.238

БИ 50 Н НАСТАЙ . ИЙМ ЯМАР ДУУЧИН БАЙДАГ ЮМ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА ?

Зочин 2018-11-17 66.181.164.176

Би 30 хүрж яваа зөндөө л сонсож байсан Солонгос Оросын холимог цустай дуучин

Зочин 2018-11-17 103.26.194.67

Группа Крови гэдэг кино үзэж байсан уу? Оросын Брюсли ш дээ энэ залуу. Дээр нь "Когда твоя девука больна" гэдэг дууг сонсож л байсан байлгүй дээ өөрөө. Хэн дуулдгийг нь л мэдээгүй байх. Эсвэл Печаль гээд. Энэ бүхнийг мэдэхгүй бол тэгээд яахав дээ, Монголын хөдөөд юм уу барууны орнууд руу гарчихсан юм байлгүй дээ өөрөө

Зочин 2018-11-17 64.119.19.191

Группа Крови гэж кино байдаггүй Игла гэж кинонп Цой тоглосон байдаг юмалдаа

Зочин 2018-11-17 202.126.89.86

Явж үхрээ хариулаа энд юугаа хийгээд явжигаан

Хаян 2018-11-17 202.9.40.121

Чамд сонсох хөгжим авч өгөх чадалгүй байсан эцэг эхдээ гомд доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж