Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

Виктор Цойн машины дугаар хоёр сая рублиэр зарагджээ

ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийн ахлагч, дуучин агсан Виктор Цойн “Москвич-2141” машины дугаар хоёр сая рублийн үнэ хүрчээ. Дуудлага худалдаагаар зарагдсан дугаар нь алдарт дуучны осолдож нас барахдаа унаж явсан автомашиных аж.  Санкт Петербургийн "Литфонд" дуудлага худалдааны газраас зарласан дуудлага худалдаагаар дээрх үнэд хүрчээ . Харин уг машиныг жолоодох итгэмжлэлийг 2,6 сая рублиэр худалдсан байна.

Виктор Цой загасчилж яваад автомашины ослоор 28 насандаа өөд болжээ. 1990 оны наймдугаар сарын 15-нд  нэгэн гүүрний ойролцоо өмнөөс нь ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн гэдэг. Шүүхээс автобусны жолоочийг буруугүй гэж үзэн, дуучныг урсгал сөрсөн гэж тогтоосон байдаг. "Я 68 32 ММ"  гэх түүний машины дугаарыг Юрмалагийн нэгэн байрны гараашнаас санамсаргүй олсон байдаг ба энэхүү дугаар түүний харамсалтай ослын дүр зургийг харуулах мэт хонхойж, эмтэрсэн байна.

Эх сурвалж: tellerreport

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж