Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.
Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан олимпийн гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпийн гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин 2018-11-17 150.129.142.225
Hoid taliin zurag n dandaa tavigdah yum. Urd tal n yamar baih ve. Home plazagiin hajuud
Зочин 2018-11-17 202.131.229.34
Нарны замаас хойшоо эргэх урсгал алга
Зочин 2018-11-17 202.131.233.214
sunduigiin balgaar uchnuun munguur guur barij baigaashd.
зочин 2018-11-17 66.181.189.50
битгий яваарай
Зочин 2018-11-17 202.179.25.16
Чойжоогийн байшинг эвтэйхэн тойруулчихаж.
Ш.Дорж 2018-11-17 66.181.184.159
Маш удаан явж бн.7.8.9.10 сарууд олигтой явсангүй. Байнга шалгаж хянаж байх хэрэгтэй шүү дээ эзэнгүй юм байхаар гадна хүмүүс аргагүй ш дээ
Зочин 2018-11-17 66.181.164.222
ашгүй дээ
даш 2018-11-17 103.212.119.202
өвөл түр нээж хэрэггүй, хийсэн ажлыг чинь устгана. Ажлаа үргэлжлүүлэхээ бодоод нэг өдрийн наана ч болтугай нэгмөсөн нээлтээ хийхийг бодоорой.
Зочин 2018-11-17 202.126.89.195
Ok