Олимпийн гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Олимпийн гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ

Олимпийн гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.

Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан олимпийн гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпийн гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж