20 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

20 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг прокурорт шилжүүлэв

20 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг прокурорт шилжүүлэв

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд гарсан хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, иргэн Б гэгч 1998 оны арванхоёрдугаар сард бусдад 49 удаа онц хэрцгий аргаар хутгалуулан амиа алдсан байна.

Тэгвэл энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас тасралтгүй шалгасны үр дүнд Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид сэжигтэн этгээдийг илрүүлэн, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Мөн энэ хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Уг хэрэгт хоёр жилийн турш мөрдөн байцаах ажиллагаа явуулж 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Н-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.

Уг хэргийг үйлдсэн Н гэгч нь тухайн үедээ 17 настай байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд нь хохирогчийг таньж мэдэхгүй бөгөөд шунахайн сэдлээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн аж. Улмаар хохирогчийн амь насыг бүрэлгэсний дараа гэрт нь байсан эд зүйлсийг зарж борлуулсан байна. Уг хэрэг төр нийгмийн зүтгэсэн С.Зориг агсны хэргийн дараа гарсан аж.

Э.БЯМБА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж