Хүүхэд хүмүүжүүлэх Монтессори арга | News.MN

Хүүхэд хүмүүжүүлэх Монтессори арга

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүмүүжүүлэх Монтессори арга

Хүүхэд хүмүүжүүлэх Монтессори арга

Мария Монтессори хэмээх Итали эмэгтэйн санаачилсан хүүхэд хүмүүжүүлэх арга зүй нь хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлж, хүүхдийг илүү бие даасан байдалд сургадгаараа илүү давуу талтай бөгөөд дэлхийн олон оронд нэвтэрчээ. Италийн анхны эмэгтэй эмч байсан Мария Монтессоригийн энэхүү арга зүй нь хэд хэдэн удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн. Монтессори боловсрол нь дараах үзэл баримтлалаар хүүхдийг хүмүүжүүлдэг байна.

Хүүхэд бүр өөрийг нь хүндлэхийг хүсдэг. Аливаа зүйлийг санаачилгаараа хийхэд сургахыг хүсвэл хүүхдэдээ тушаах биш харин эелдгээр хүсэх хэрэгтэй. Ингэснээр та хүссэн үр дүндээ хүрч чадна.

Хүүхэдтэйгээ харьцахдаа дээрээс нь биш хүүхэдтэйгээ нэг түвшинд байхаар суугаад нүд рүү эгцэлж харж байгаад ярилцах хэрэгтэй. Өөрөөс өндөр түвшнээс харилцах нь таныг захирангуй харагдуулж, хүүхэд тантай нээлттэй харилцахаас эмээдэг болдог.

Хүүхдийнхээ өндөрт нь тохирсон ширээ сандлыг хэрэглүүл. Мөн өөрийнх нь хэмжээнд тохирсон хувцасны өлгүүр хийж өгөх хэрэгтэй. Тэгээд өөрөөр нь хувцсыг нь өлгүүлж бай.

Хүүхэд өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь бүү хийж өг. Хүүхдийг залхуу хойрго болгохоос гадна, бие даах чадваргүй болгож бүх зүйл дээр хэн нэгний тусламжийг харах болно.

Хүүхдийг алдаа гаргах бүрт нь бүү шүүмжил. Ингэснээр тэд өөртөө итгэлгүй болж, бүх зүйлд буруутай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цаашид бие даан аливаа зүйлийг хийхээс эмээдэг болдог. Мөн танаас бүх зүйлээ нууж эхэлнэ.

Хүүхдийнхээ юу хүсэж байгааг байнга анхааралтай сонсож, хүсэл зоригийг нь мохоолгүй дэмжиж бай. Ингэснээр таны хүүхэд өөртөө итгэлтэй хүн болно.

Хуванцар тоглоомоос татгалз. Аль болох хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлсэн модон тоглоомыг сонгож бай. Модон тоглоом нь илүү бат бөхөөс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдаг.

Хүүхдээ гэрийн ажилд туслахыг нь зөвшөөр. Хийж чадах зүйлд тэдний тусламжийг авч байх хэрэгтэй. Ингэснээр бусдын хийсэн зүйлийн үнэ цэнийг мэдэрч тэднийг хүндэтгэж сурдаг.

эх сурвалж:BRIGHTSIDE

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-11-17 103.57.92.187

ZONGOOR N CHOLOOTEI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж