УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2018.11.16/Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд байнгын хорооны гишүүдээс банга хүртсэн юм. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "З.Энхболдоо чи Ерөнхийлөгч, парламентын хооронд яс хаядаг хэн бэ. Чи гишүүнийг өрөөндөө дуудаж ирээд төсөв ярьдаг хэн бэ. ЖДҮХС гээд яриад байх юм. Мал хамгаалах сантай чиний нэр яаж холбогдож байгааг ярь. Чиний зурагтай, авсан зээлийг чинь гаргаад тавьчихсан байна. Энэ хориг Х.Баттулгын хориг биш ээ хэмээн шүүмжилсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Миний хувьд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байгаа. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөр зүйл ярьдаг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохоороо мөн өөр зүйл ярьдаг байж болохгүй л дээ. Хүн ярьсан зүйлийнхээ эзэн нь байх хэрэгтэй гэж би боддог. Өнгөрсөн дөрвөн жил та МАН-ын бүлгийн 26 гишүүдэд та нартай, та наргүйгээр хурлаа хийнэ. Та нар гарвал гар гэж хэлдэг байснаа мартчихсан бололтой. 2019 оны төсвийг 42 гишүүнтэй баталсан гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан байгаа юм. Тэгэхээр таны тухайн үед хэлж ярьж байсан үг өнөөдөр таны хувьд юу гэж бодогдож байна гэж асуумаар байна” хэмээн гэхэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 26 гишүүн нь байж байгаад бусдын кноп дарж батлагдсан төсөв юм. Үүнийг хэлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн.
Харин өнөөдөр Ц.Нямдорж сайд бол зөнөсөн. Прокурорын байгууллагад арван жил ажиллаж, таван удаа Хууль зүйн сайдаар томилогдож ажиллахдаа 1998 онд болсон С.Зоригийн хэргийг ч илрүүлж чадаагүй. Ц.Нямдорж 62 настай зөнөсөн, би 52 настай зөнөөгүй байна” гэх тайлбарыг сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ хэллээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ