Нийслэлийн Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнийн 03:39 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу гал түймэр унтраах ангийн долоон аврагч хоёр машинтайгаар, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 20 минутын дотор унтраажээ. Гал түймэрт 33 настай эмэгтэй У угаартсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн өнгөрөгч шөнийн байдлаар улсын хэмжээнд гал түймрийн найман дуудлага ирсний дөрөв нь нийслэлд бүртгэгджээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ