“Номадс”-ынхан ур чадвараараа өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

“Номадс”-ынхан ур чадвараараа өрсөлдөж байна

Жил бүр “Номадс”-аас сүлжээ рестораныхаа тогооч, бареста, зөөгч нарын  мэдлэг ур чадварыг сорьж, хөгжүүлэх зорилготойгоор “Миний ресторан” тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлалт тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Монголын хамгийн том энтертайнмент төв “Crocus event hall”-д зохион байгуулж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээний зорилго нь “Номадс”-ын сүлжээ рестораны үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, багийн ажиллагааг сайжруулах зорилготой.

Тэмцээнд салбар бүрийн шилдгүүдээс бүрдсэн 18 баг оролцож байна. Нэг баг нь менежер, гурван тогооч, бариста буюу бартендер, зөөгч, үйлчлэгч гэсэн долоон гишүүнтэй. Тэд мэргэжил бүрийн чухлыг илтгэсэн даалгавруудыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.

Тэмцээний шүүгчээр хоол үйлдвэрлэлийн туршлагатай гадаад, дотоодын мэргэжилтнүүд багтжээ. Шүүгчид мэргэжил тус бүрийн онцлогт суурилсан олон улсын стандартад тавигддаг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, цаг баримтлал, урьдчилан бэлтгэл хангасан байдал зэргийг нарийн харж шүүх аж.

Дашрамд дурдахад, хоол үйлдвэрлэлийн салбарт 2003 оноос үйл ажиллагаа явуулж буй “Номадс”-ын сүлжээ ресторанууд өдгөө 550 гаруй ажилтай, “Модерн Номадс” рестораны есөн салбар, олон үндэстний арван салбар ресторан, зочид буудлын гурван салбартайгаар үйл ажиллагаа эрхэлж, салбартаа манлайлж байна.

“Номадс”-ын Сургалт хөгжүүлэлтийн албаны дарга Д.Даваажаргал “Номадс”-ын сүлжээ ресторан үүсгэн байгуулагдсан цагаас ажилчдынхаа ур чадварыг сайжруулах зорилгоор мэргэжлийн тэмцээн зохион байгуулж ирсэн. Энэ жил 15 жилийн баярын хаалт болж байгаа. Шүүгч нарын тухайд салбартаа танигдсан шүүгчдийг урьж ажиллуулсан. Уг тэмцээнд рестораныхаа бүх ажлын байрны онцлогийг гаргаж, ажилтнуудыгаа мэргэшүүлэх, хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч байна” гэв.

Гэрэл зургийг М.БАТМӨНХ

 

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж