Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна | News.MN

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Тариалан эрхлэгчдэд тариалсан төмс, хүнсний ногоогоо борлуулах суваг шинээр бий болгох, иргэдийг чанарын баталгаатай, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК төмсний мэдээллийн сан буюу авах, зарах талын захиалга хүлээн авах цахим хаягийг шинээр нэвтрүүлэх гэж байна. Энэ нь тариаланчид бараагаа зарах гэж заавал хот руу ирэх шаардлагагүй өөрийн байгаа газраас зарах захиалга оруулж, тэр дундаас худалдан авагч сонголт хийх зарчмаар арилжаа явагдана.

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулахтай холбогдуулж, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, тус хэлтсийн мэргэжилтэн Ч. Түшиг нар И-март худалдааны төвийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох төмс, хүнсний ногоо нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-д нийцсэн, “талбайн түүхийн дэвтэр” дээр үндэслэн гаргасан гэрчилгээтэй байх ёстой. Энэ нь хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо худалдан авах баталгаа болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-17 43.242.243.158

ХЯТАД МОНГОЛ НЬ ҮНЭХЭЭР МЭДЭГДЭХ АРГА АЛГА. БҮГД Л МОНГОЛШДЭЭ ГЭЭД ЧИЧИРЦГЭЭЧИХ ЮМ.

Avatar

Иргэн 2018-11-17 202.21.106.161

Тэдигийн хойд талд монгол алим гээд хуурамч алим зараад байгааг засаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж