Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Тариалан эрхлэгчдэд тариалсан төмс, хүнсний ногоогоо борлуулах суваг шинээр бий болгох, иргэдийг чанарын баталгаатай, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК төмсний мэдээллийн сан буюу авах, зарах талын захиалга хүлээн авах цахим хаягийг шинээр нэвтрүүлэх гэж байна. Энэ нь тариаланчид бараагаа зарах гэж заавал хот руу ирэх шаардлагагүй өөрийн байгаа газраас зарах захиалга оруулж, тэр дундаас худалдан авагч сонголт хийх зарчмаар арилжаа явагдана.

Гарал үүслийн гэрчилгээтэй төмс, хүнсний ногооны арилжаа зохион байгуулахтай холбогдуулж, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, тус хэлтсийн мэргэжилтэн Ч. Түшиг нар И-март худалдааны төвийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох төмс, хүнсний ногоо нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-д нийцсэн, “талбайн түүхийн дэвтэр” дээр үндэслэн гаргасан гэрчилгээтэй байх ёстой. Энэ нь хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо худалдан авах баталгаа болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж