Хятад-Монголын ААН-ийн Инновацийн хамтын ажиллагааны форум боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Хятад-Монголын ААН-ийн Инновацийн хамтын ажиллагааны форум боллоо

Хятад-Монголын ААН-ийн Инновацийн хамтын ажиллагааны форум боллоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Мин Хан дүүргийн Захиргаа, Үндэсний Хөгжлийн газрын удирдлаган дор Шанхай хотын Мин Хан дүүргийн Худалдаа Аж Үйлдвэрийн ерөнхий холбоо, Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монгол-Хятадын Бизнесийн ерөнхий холбоо, Монгол-Шанхайн Бизнесийн Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс хамтран 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шанхай хотноо Хятад-Монголын Аж Ахуй Нэгжийн Инновацийн хамтын ажиллагааны форумыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум нь БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс Нэг зам” болон Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилган дор хоёр талын аж ахуйн нэгжүүд хоорондын харилцан хамтын ажиллагааг дэмжиж, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны солилцооны механизмыг бий болгож, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтыг бүх талаар нь хөгжүүлж, хоёр улсын хоорондын соёлын солилцоог дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Хятад, Монголын нийт 160 гаруй төлөөлөгчид, зочид, аж ахуйн нэгжүүд оролцсон.

Форумд оролцсон төлөөлөгчид Хятад, Монгол хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны харилцааг бүх талаар өргөжүүлэн, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, харилцан ашигтайгаар хамтдаа хөгжиж, дэлхийд чиглэсэн солилцооны хамтын ажиллагааны тавцанг бий болгох боломжийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж