“Жизель” бүжгэн жүжиг тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

“Жизель” бүжгэн жүжиг тоглогдоно

“Жизель” бүжгэн жүжиг тоглогдоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр /2018.11.17/ 17.00 цагт А.Аданы “Жизель” бүжгэн жүжиг тоглогдох нь ээ.

Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн Жизель балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн байна. Өнөөг хүртэл “Жизель” балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглогдож буй гайхамшигт сонгодог бүтээл аж.

“Богема” дуурь эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш /2018.11.18/ 17.00 цагт “Богема” дуурь эгшиглэх нь ээ.

Хөгжмийн зохиолч Ж.Пуччинын энэхүү сонгодог бүтээлийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Эрдэнэбаатар, Зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хормейстерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажиллажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж