Б.Янжиндуламын тухай кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Б.Янжиндуламын тухай кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарлаа

Б.Янжиндуламын тухай кино Нью-Йоркийн дэлгэцнээ гарлаа

Нью Йорк хотод жил бүр зохион байгуулагддаг “DOC NYC” баримтат киноны наадмын үеэр ой тогтоолтын дэлхийн аварга монгол охин Б.Янжиндуламын тухай “Memory Games” киног анх удаа толилуулжээ.

Баримтат кинонд Б.Янжиндулам болон түүний гурван өрсөлдөгч 2017 онд Жакартад болсон Ой Тогтоолтын ДАШТ-д оролцох хүртэл  хэрхэн бэлтгэлээ хангаж байгааг харуулжээ. Уг тэмцээнээс тэрбээр нэр, царай тогтоох төрөлд тэргүүн байр эзэлсэн юм байна.

“Хүний оюун ухаан компьютер шиг биш. Харин ч эсрэгээр нь ажилладаг. Жишээ нь 16 гегабайтын багтаамжтай компьютерт тэр хэмжээний мэдээлэл хадгалбал таны компьютерийн санах ой дүүрч дахин мэдээлэл нэмэх боломжгүй болдог. Хүний оюун ухаан бол шинэ мэдээлэл орж ирэх тусам тэлж байдаг гайхалтай зүйл” гэж Б.Янжиндулам ярьжээ.

Дэлхийн аварга болсных нь дараа түүнийг “Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцохыг урьж, IKEA компани сурталчилгаандаа тоглуулжээ. Б.Янжиндулам долоо хоногийн дотор тус компанийн 328 хуудас, 5,000 орчим бүтээгдэхүүнтэй барааны каталогийг цээжилж үзүүлсэн байна. Одоо 24 настай.  Тэрбээр таван настайдаа гэр бүлийн хамт Швед улсад ирж суурьшсан байна. Дунд сургуульд байхдаа хичээлдээ сайнгүй байсан Б.Янжиндулам Стокгольмын Бизнесийн Сургуульд суралцахдаа ой тогтоолтын арга техник ашиглаж эхэлснээр хичээлдээ амжилт гаргах болжээ. Ингэж өөрчлөгдөхөд нь Жошуа Фоерын “Moonwalking With Einstein” ном тусалсан гэнэ.

 

Эх сурвалж:NBCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж