НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш /20108.11.18/ болно. Уг сугалаанд 2018 оны аравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд өнөөдөр буюу энэ сарын 17-ны 23.59 цагаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаад супер шагналын эзэн тодроогүй тул энэ удаагийн тохирлоор азтан болох боломжтой.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ