Залуус айл өрхүүдэд нүүрс өглөө

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Залуус айл өрхүүдэд нүүрс өглөө

Монголын залуучуудын холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар болгон зарласан. Энэхүү хайрын сарын хүрээнд олон олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Хайрын сар олон хүнд хайрыг мэдрүүлэхийг зорилго болгож, нэгдүгээр долоо хоногийг “Найз нөхдийн хайр”, хоёрдугаар долоо хоногийг “Хосуудын хайр”, гуравдугаар долоо хоногийг "Гэр бүлийн хайр", хамгийн сүүлийн долоо хоногийг “ Эх орноо хайрлах хайр” хэмээн хувааж тодорхой ажлуудыг хийж байна. Энэ удаад "Гэр бүлийн хайр"-ыг түгээх зорилготойгоор нийслэлийн дөрвөн дүүргийн 60 гаруй айл өрхөд нүүрс өгөх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү буянтай ажлыг “Шарын Гол” ХК дэмжиж хамтран ажиллаж байгаа юм. Сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр л халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дутагдах зүйлгүй шинэ сараа угтахыг хүсч буй энэ үед амжиргааны баталгаажих төвшин доогуур айл өрхүүдэд жаахан ч гэсэн тус болох үүднээс ийнхүү нүүрс тарааж байгаа гэнэ. Өнөөдөр Баянзүрх дүүргээс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй айлд тус бүр 10 шуудай нүүрсийг цагийн хуваарийн дагуу тарааж байгаа ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж