Саудын ханхүү сэтгүүлчийн аллагын захиалагч мөн гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Саудын ханхүү сэтгүүлчийн аллагын захиалагч мөн гэв

Саудын ханхүү сэтгүүлчийн аллагын захиалагч мөн гэв

АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу бичиг баримт авахаар ороод амиа алдсан Саудын Арабын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэргийн цаад захиалагч нь Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман мөн хэмээн үзэж байгаа тухайгаа мэдээлжээ.

ТТГ-ын ахлах албан тушаалтны мэдээлж байгаагаар хэдий Саудын Арабын засгийн газар уг мэдэгдлийг эсэргүүцсээр байгаа ч Туркийн талд байгаа бичлэг болон бусад нотлох баримтууд бүгд Саудын Арабын эсрэг байгаа гэв. ТТГ-ын дүгнэлтээр Саудын Арабаас АНУ-д суух элчин сайд Халид Бин Салман нь Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салманы дүү бөгөөд хэрэг гарсан гэх өдөр Хашогги руу утасдаж, Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу очиж бичиг баримтаа авахыг шаардсан байна. Хашоггиг консулын газар руу оруулахын тулд ханхүү Мохаммед дүүгээрээ дамжуулан ийнхүү урхинд оруулсан гэв. ТТГ газар Туркийн талаас өгсөн бичлэгийг шалгахад аравдугаар сарын 2-ны өдөр сэтгүүлчийг алга болсны дараахан консулын газраас алуурчдын багийн гишүүдийн нэг гэгдээд байгаа ханхүү Мохаммедын хамгийн ойрын бие хамгаалагч Махер Мутреб ханхүү Мохаммедэд ажиллагаа дууссан болохыг утсаар мэдэгдсэн хэмээжээ.

Ханхүү Мохаммедын дүү Халид “Надад Хашоггиг Турк руу явахыг шаардаж утсаар ярьсан удаа байхгүй. Хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард түүн рүү мессеж илгээж байсан. Үүнээс өөр түүнтэй утсаар холбогдсон зүйл байхгүй. АНУ-ын засгийн газраас энэ асуудлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна” гэсэн байна.

АНУ-ын засгийн газраас сэтгүүлчийн аллагатай холбоотой Саудын Арабын 17 хүний эсрэг хориг арга хэмжээ авах болсноо мэдэгдсэн билээ. Мөн Саудын Арабын ерөнхий прокурор сэтгүүлчийн аллагад холбоотой гэх 11 хүнийг баривчлан, аллагад гар бие оролцсон таван хүнд цаазын ял төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн. Тэдгээр таван хүн нь сэтгүүлчийг нойрсуулан хөнөөгөөд, цогцсыг нь мөчлөн хувааж консулын газраас авч гарсан гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж