Онцгой байдлын ерөнхий газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн баг орон нутгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг Дархан-Уул аймагт зохион байгуулан ажиллалаа.
Дархан-Уул аймаг нь хүн ам олноор төвлөрсөн, барилгажилт ихтэй, үйлдвэрлэлийн хот гэдгээрээ болзошгүй газар хөдлөлтийн аюулын үед эрсдэл өндөртэй аймагт тооцогддог юм.
Иймээс Япон Улсын газар хөдлөлтийн эрсдэлийг тооцох арга, туршлагаас суралцан газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулах нь үр дүнтэй гэж үзжээ.
Дархан-Уул аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт орон нутгийн дэд бүтэц, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, боловсролын байгууллагын төлөөллүүд, инженерүүдийг оролцуулан олон талт арга хэмжээг тусган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ