Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Уг саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасан байлаа. Тэрээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бүрэн бий. Гагцхүү зөвшилцөх шаардлагатай гэж саналаа хамгаалсан бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ эсэргүүцэв. Түүний тайлбараар тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан нөхцөлд өнөөдрийн тэтгэвэр авагч иргэдийн тоо 2-3 дахин автоматаар өсөх эрсдэлтэй аж. Түүнийг дагаад Нийгмийн даатгалын сан дампуурч унах эрсдэлтэй. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байгаа 1 сая иргэний асуудал хамгаалалтгүй болж, хохирох эрсдэл бий болно. Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ашиглах эрх зүйн орчин байхгүй гэсэн юм. Эл асуудлаас болж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, сайд С.Эрдэнэ нар нэлээд хугацаанд маргалдаж, энэ завсар бусад саналаар гишүүдээр санал хураалгах гэсэн ч ирц тааруу байсан нь санал унахад нөлөөлж, арга буюу чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц тааруугаас чуулган завсарлаж, маргааш хэлэлцэгдэх болж хойшлогдлоо.

УИХ-ын намрын чуулганыг маргааш өндөрлүүлнэ. Тиймээс одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, магадгүй байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж