Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ | News.MN

Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ

Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ

Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ
Kitsahang,DR Congo:Nepalese soldiers of Company Operating Base (COB) Kitshanga on a foot patrol in their area of domination.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын Киву мужид НҮБ-ын энхийг сахиулагчид болон орон нутгийн цэргүүдийн хамтарсан цэргийн ажиллагаа явуулах үеэр халдлага гарч тус улсын 12 цэрэг , НҮБ-ын найман энхийг сахиулагч амиа алдсан тухай НҮБ-аас мэдээлжээ. Амиа алдагсдын долоо нь Малави улсын иргэн бол нэг нь Танзани улсын иргэн байсан гэнэ. Дээрх мэдээллийн дараа эрх баригчид үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Мөн арван энхийг сахиулагч шархадсан ба тэдний нэг нь сураггүй алга болсон байна. Сураггүй болсон энхийг сахиулагч  зэвсэгт босогчдод барьцаалагдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг мэдээллийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгч Степан Дужаррик мэдээлжээ. “Ардчилсан Холбоотны Хүчин” гэх Исламын  зэвсэгт бүлэглэл энхийг сахиулагчид руу халдсан байх магадлалтай хэмээн Конгогийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.usnews.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж