Ж.Мөнхбат: Засгийн газар ч огцоръё, УИХ ч таръя

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

LiveЖ.Мөнхбат: Засгийн газар ч огцоръё, УИХ ч таръя

Ж.Мөнхбат: Засгийн газар ч огцоръё, УИХ ч таръя
16 : 02
2018-11-17

Ж.Мөнхбат: Засгийн газар ч огцоръё, УИХ ч таръя

Сонсголыг танилцуулсны дараа гишүүд асуулт асуух байсан ч Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч зэрэг холбогдох хүмүүс  нь хуралдаанд орж ирээгүй учир хойшлуулъя гэдэг горимын саналыг  АН-ын  бүлгийн дарга Д.Эрдэнэбат гаргаж санал хураалт явуулсан ч  гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Горимын санал хураалтаас өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Төрийн ажил явахаа болилоо. Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой байтал ирц нь  бүрдэхээ байлаа. Ерөнхий сайд нь ирэхгүй юм. Сангийн сайд бүх асуудлаас бултаад явчихлаа.  Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар асууж хариулт авах гэхэд холбогдох хүмүүс нь энд алга. Монголбанкнаас ирсэн  ажлын хэсгийнхэн хангалтгүй, Ерөнхийлөгчөө дууд. Маш чухал асуудал орж ирж байхад хариуцах хүмүүс нь алга.

УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: 

Валютын ханшийн өсөлт өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Ийм чухал асуудлаар хариулт авахад холбогдох хүмүүс нь ирсэнгүй. Миний тавьсан асуулгад Сангийн сайд хариулт өгнө гэж албан ёсоор мэдэгдсэн атал Сангийн сайд нь өнөөдөр алга. Монголбанкны ерөнхийлөгч зайлшгүй байх ёстой. Дарга томилох болохоороо хүрээд ирцгээдэг бусад үед “Нохойд барьдаг мод шиг” Г.Занданшатарыг өмнөө барьдаг байдлаа болих хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна. Аливаа асуудлыг халтуурддагаа болъё.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

Сангийн сайд өнөөдөр хуралд суух ёстой байсан. Энэ маш чухал асуудал. УИХ, Засгийн газрын ажил журмаараа явахаа болиод удаж байна. Сүүлийн үед ЖДҮ-ээс зээл авсан гишүүд нь уралдаж зээлээ төлж, уучлалт гуйх гэж уралддаг боллоо. Үүний эсрэг явсны төлөө намайг гүтгэж хэвлэлүүдээр бичих болов. УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачилга гаргаад УИХ-ыг тараая. Тарцгаая гэж уриалмаар байна. УИХ-ыг тараах саналыг би Даваа гаригаас эхлэн  өөрийнхөө бланкан дээр гаргана. Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя. УИХ-ыг тараах саналаар горимын санал гаргаж байна.

Гишүүдийн ирцийг бүрдүүлэх хэрэгтэй. Сангийн сайд нь ирсэн үед эргэж орж ирж  чуулганы хуралдааныг үргэлжлүүлье гэж хэлээд АН-ынхан чуулганыг орхилоо.

Сангийн сайд тодорхой шалтгааны улмаас өнөөдрийн чуулганы хуралдаанд ирэх боломжгүй болсон тул ирэх Баасан гариг хүртэл тус асуудлыг хойшлуулснаар чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. 

 

15 : 21
2018-11-17

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенц, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулж байна.

10 : 51
2018-11-17

Чуулган: Ч.Улааныг сайдад томилуулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авав.

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Сайдын асуудал хэлэлцэх гэж байхад Ерөнхий сайд нь орж ирсэнгүй. Орж иртэл нь тус асуудлыг хэлэлцэхгүй байх горимын саналыг гаргасан юм.

Харин УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш. Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог түр завсарлуулах санал тавьснаар завсарлага авсан юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

Ерөнхий сайд зугаатаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэгггүй.  Төрийн ажил явдгаараа явна.

Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлаж, Хууль зүйн байнгын хороо хуралдах боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж