УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн санал авч чадаагүй тул төслийг Засгийн газар луу буцаалаа. Ингэснээр Гацууртын ордыг ашиглах асуудал буцаж байна. Хуулийн төсөлд Гацууртын ордод төр 20 хүртэл хувь эзэмшихээр заагаад байв.
Мөн Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж, иргэний нийгмийн байгууллагууд өлсгөлөн зарласан юм.
Г.ДАРЬ