Эмэгтэй боксчид Энэтхэгт өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид Энэтхэгт өрсөлдөж байна

Эмэгтэй боксчид Энэтхэгт өрсөлдөж байна

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Делид болж байна. Энэ сарын 15-нд эхэлсэн ДАШТ-д 62 орны 277 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирлага дор долоон тамирчин оролцож байна.

Өчигдөр 54 кг-д М.Нандинцэцэг Унгарын Ц.Цабинг, 60 кг-д М.Намуун Непалын Пунам Ривалтыг хожлоо.

"Инчон 2014" Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэгийн жинд нийт 26 боксчин тулалдаж байгаагаас түүний дараагийн өрсөлдөгч нь Хорватын Зелана Питеса байх юм. Өсвөр болон залуучуудын ДАШТ-ийн хүрэл медальт, 19 настай М.Намууны жинд 41 боксчин бий.

48 кг-д О.Жаргалан эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд маргааш Испани, Румины аль ялсантай нь тулалдана.  69 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжантай эхний тулаанаа хийнэ.

Өнөөдөр 51 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн Л.Алтанцэцэг хоёрдугаар тойрогт Бразилын Х.Соусатай тулалдах бол 75 кг-д М.Мягмаржаргал Аргентиний Я.Марзотой эхний тулаанаа хийнэ.

Одоогоор манай тамирчдаас 57 кг-д өрсөлдсөн Т.Болортуул Нидерландын Жемима Бетрианд 4:1-ээр ялагдан тэмцээнээ дуусгалаа. Энэ жил 27 настай Т.Болортуулын хувьд гурав дахь сонирхогчдын ДАШТ-д өрсөлдөхдөө эхний тойргоос өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж