С.Ядамдорж ДАШТ-д долдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.17-нд нийтлэгдсэн

С.Ядамдорж ДАШТ-д долдугаар байр эзлэв

Олон улсын паралимпийн хорооноос дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Португалын Одивелас хотод болж байна. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 300 жүдоч оролцож байгаа бөгөөд “Токио 2020” паралимпийн оноо олгож байгаа чухал тэмцээн юм.

Манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэнгийн удирдлага дор харааны бэрхшээлтэй эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин оролцож байгаагаас нэг тамирчин шагналт долдугаар байрыг эзэллээ.

Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд С.Ядамдорж (B3) Португалын С.Мендес, Казахстаны Сариев Ануарыг ялж шөвгийн наймд үлдсэн ч Алжирын бөх Ишакт (B2) ялагдан шагналт долдугаар байрт орлоо. Харин энэ жинд барилдсан “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү Уругвайн бөхөд ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Мөн 66 кг-ын жинд А.Мөнхбат, 73 кг-д Э.Даваадагва нар эхний тойрогт ялагдлаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Туруунаа, маргааш эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Азийн наадмын аварга Н.Алтанцэцэг нар барилдана.

“Одивелас 2018” пара жүдо бөхийн ДАШТ-ээс Азарбайжан, БНСУ, Узбекистан, Украйн, Турк, Казахстан улс нэг алтан медаль хүртээд байгаа бол 14 орон ямар нэгэн медаль хүртжээ. Монгол улсын баг нэг шагналт долдугаар байр эзэлсэн амжилттайгаар жагсаалтын 20-р байрт бичигдэж байна.

“Одивелас 2018” пара жүдо бөхийн ДАШТ-ий мэдээллийг http://www.ippon.orghttps://www.paralympic.org хуудсаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж